Францад үргэлжилж буй "G7" дээд хэмжээний уулзалтын хүрээнд Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзжээ.
Энэ уулзалтад Украин улсын Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар мөн оролцсон байна. Уулзалтын дараа Володимир Зеленський сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Америкийн зенит пуужинг үйлдвэрлэх зөвшөөрлийг Украин авах талаар хөндөн ярилцсан" хэмээжээ.
"Бид энэ талаар Ерөнхийлөгч Трамптай ярилцсан. Манай баг энэ тал дээр ажиллана. Бид баллистик пуужингийн эсрэг систем болон пуужин үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг авах байх" хэмээн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгдсэн байна. Харин Доналд Трамп АНУ, Иран эвлэрсний дараа нөхцөл байдал тогтворжих тул Оросын газрын тосонд хориг тавьж магадгүй хэмээжээ.
"Газрын тос урсаж байгаа тул бид ийм алхам хийж магад" хэмээн Доналд Трамп мэдэгдсэн байна. АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсний дараа Ормузын хоолой хаагдаж, газрын тосны үнэ өссөн тул зах зээл дээрх үнийг тогтоон барихын тулд танкерт ачигдсан Оросын газрын тосны хоригийг түр цуцлаж байсан юм.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна