Нас барсан иргэдийн хувьцаа болон ногдол ашгийг маргаашаас /2026.06.31/ эхлэн хууль ёсны өвлөгчдөд нь өвлүүлж эхэлнэ.
Үүнтэй холбогдуулан хувьцааг хэрхэн өвлүүлэх, иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар нэгдсэн мэдээлэл, зөвлөгөө өгөх Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Нээлттэй өдөрлөг өнөөдөр хоёр дахь өдрөө Сүхбаатарын талбайд болно. Өдөрлөгийн хүрээнд иргэд дараах мэдээллийг авах боломжтой.
1072 хувьцааг өвлүүлэхтэй холбоотой лавлагаа, мэдээллийг нэг дороос өгөхөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Нотариатчдын танхим, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна