ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр: Цалин, тэтгэвэр хэт нэмсэн учраас төсвийн хөрөнгө оруулалтын боломж хязгаарлагдсан

Admin
2026/05/22

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.


Түүний асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр "УИХ улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, жил бүрийн төсвийг Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн бодлогод нийцүүлэн батлах үүрэгтэй. 

Хуулиа биелүүлж, төсөв санхүүгийн сахилга баттай болцгооё. Үнэхээр бүдүүлэг байж боломжгүй зүйл болж байна. 2027 онд нэг ч шинэ хөрөнгө оруулалт хийх боломж байхгүй. 

Цалин, тэтгэвэр хэт нэмсэн учраас төсвийн хөрөнгө оруулалтын боломжийг хязгаарлаж байна.

Үндсэн хуульдаа хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тогтвортой байлгая гээд заачихсан байгаа. Мэргэжлийн байгууллага, судалгааны байгууллагууд бүтэн жилийн турш боловсруулалт хийсэн зүйлийг нэг гишүүн орж ирээд л өөрчилж болохгүй" гэсэн юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна