Маргааш амрах зах, худалдааны төвүүд

Admin
2026/05/22

Маргааш буюу тавдугаар сарын 23-нд болох “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн үеэр төв замуудыг хэсэгчлэн хааж, иргэдийн зорчих хөдөлгөөнд өөрчлөлт орохтой холбоотойгоор нийслэлийн зарим худалдааны төв, захууд амрах болон хязгаарлагдмал цагаар ажиллахаар болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айл орчмын барилгын материалын дэлгүүрүүд, Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах Барс-1, Барс-2, Хархорин, Шинэ Сандэй худалдааны төвүүд ажиллахгүй. Мөн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны Содон бөмбөгөр, Алтжин бөмбөгөр, Юмт бөмбөгөр худалдааны төвүүд, 11 дүгээр хорооны Наранлаг дэнж худалдааны төв болон Шонхор зах, 12 дугаар хорооны Нарантуул-2 худалдааны төв амарна. Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Хан талст, Баянзүрх-2 худалдааны төвүүд, 14 дүгээр хорооны “Шөнийн зах”, 19 дүгээр хорооны “Да хүрээ” худалдааны төв, Цайз, Цолмонбадрах, Доной модны захууд, 36 дугаар хорооны Дүнжингарав, Нарантуул худалдааны төвүүд, 42 дугаар хорооны Өгөөмөр техникийн зах, Сандэй плаза худалдааны төвүүд мөн ажиллахгүй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна