Монголын өсвөрийн хоккейчид “Азийн цом”-оос хүрэл медаль хүртлээ. Азийн цомын аваргаар Узбекистан баг шалгарч Киргизстаны баг мөнгөн медаль хүртлээ. Киргизстан улсын Бишкек хотод U-18 насны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Монгол Улсын өсвөрийн шигшээ баг өнгөрсөн шөнө Индонезийн багийг 7:2-оор хожиж тус тэмцээний хүрэл медалийг хүртлээ. Уг тоглолтын шилдэг тоглогчоор довтлогч Т.Чинбилэг тодров. Азийн цомын аваргаар Узбекистан баг шалгарч Киргизстаны баг мөнгөн медаль хүртлээ. Энэтхэг, Макаогийн шигшээ баг 5, 6-р байр эзэллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна