АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Монгол Улсын хэмжээнд Сэлэнгэ, Төв, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт хууль бус ашигт малтмал олборлолт нийтлэг учраас уг асуудлыг таслан зогсооход АҮЭБЯ болон Экологийн цагдаагийн албатай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатай.
Мөн хууль ёсоор үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд дарамт шахалт үзүүлэхгүй байх, төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг бүрэн хориглох хэрэгтэй ба Монгол Улсын Ерөнхий сайдын хэрэгжүүлж буй “Чөлөөлье” бодлого манай салбарт ч хэрэгжинэ.
Цаашид байгаль орчны эсрэг гэмт хэрэгт ашиглагдсан техник, тоног төхөөрөмж, эд материалыг улсын орлого болгох зохицуулалтыг хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтаас ялган тодорхой болгох нь хууль бус үйл ажиллагааг таслан зогсооход чухал хувь нэмэр оруулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна