“Та гайхалтай” уриан дор үүсгэн байгуулагдсан “Эзэгтэй сан” нь нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн санаачилга, бодит үйлсийг дэмжин ажиллаж байна.
Сүүлийн үед олон нийтийн анхаарал татсан асуудлууд, тэр дундаа эмэгтэйчүүд, гэр бүл, хүүхдийн хөгжил, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бодит дэмжлэгийн хэрэгцээ улам бүр нэмэгдэж буйг бид харж байна. Үүнтэй уялдуулан “Эзэгтэй сан” нь бодит хөрөнгө оруулалт, тогтвортой дэмжлэгийг бий болгох зорилготой ажиллаж байна.
2026 оны хоёрдугаар улирлын байдлаар тус санд 50,000,000 орчим төгрөгийн хуримтлал бүрдэх төлөвтэй байна. Энэхүү хөрөнгийг нийгэмд бодит үр өгөөж авчрах, урт хугацаанд эерэг нөлөө үзүүлэх сайн үйлсийн аянд зарцуулах нь бидний дараагийн чухал алхам юм.
Иймд бид энэхүү шийдвэрийг олон нийтийн оролцоотой, ил тод байдлаар хэрэгжүүлэхийг зорьж байна. Та бүхэн өөрийн санал, санаачилгыг хуваалцаж, нийгмийн сайн сайхны төлөөх энэхүү аянд хувь нэмрээ оруулах, санал өгөх боломжтой.
Санал өгөх:
Таны оролцоо:
Таны худалдан авсан 1 литр тос тутамд 100 төгрөг "Эзэгтэй" санд хуримтлагдаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна