Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 8 этгээдийг баривчилж, хууль бус орлогоор авсан 4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ

Admin
2026/05/04

Эрхэлсэн тодорхой ажилгүй “Э” нь мэдээллийн технологи ашиглан, мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй нөхцөл байдлыг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлж, үйл ажиллагааг таслан зогсоосон байна.

Тодруулбал, ЭЦА-ны мөрдөн шалгах ажиллагаагаар сэжигтэй этгээд “Э” нь 2022 оноос эхлэн Pokerrr 2 аппликейшинд клуб үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж, сервер байршуулж бусад этгээдүүдийг ажиллуулан үйл ажиллагаагаа явуулж байсныг тогтоогоод байгаа аж.

Дээрх хууль бус үйл ажиллагаанаас олсон орлогоор худалдан авсан байж болзошгүй 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгийг (2.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 4 үл хөдлөх хөрөнгө, 700 орчим сая төгрөгийн үнэлгээтэй 2 тээврийн хэрэгсэл, 1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй цахим тоглоомын газар) битүүмжилжээ.

Уг хэрэгт холбогдох 8 этгээдийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна