Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийг хардаад байвал Засгийн газар өөрсдөө төслөө хэрэгжүүл

Admin
2026/04/23

“Миний хувь хүний байр суурь гэвэл томоохон мега төслүүдийг хэрэгжүүлж байж Улаанбаатар хотын эдийн засаг дараагийн түвшинд хүрнэ. Харин бүх том төслөө зогсоочихвол Улаанбаатар хот 10 жилийн өмнөх дүр төрхөөрөө 10 жилийн дараа ч хэвээрээ байна. Өөрөөр хэлбэл, урагшлахгүй, ухрахгүй зогсонги байдалд орно. Гэтэл дэлхийн томоохон хотууд биднээс 50-60 жилээр түрүүлж хөгжчихөөд байна. Бид тэднийг гүйцэж, хөгжлийн өндөр түвшинд хүрэх ёстой байтал зам дээрээ цаг, цагаар гацдаг, түгжирдэг, утаанаасаа салж чаддаггүй энэ асуудлуудаасаа гарахгүй хэвээр байх уу. Дараагийн түвшиндээ хэзээ гарах юм бэ.

Намайг бага байхад ч утаа, түгжрэлийн асуудлыг ярьдаг байсан. Харин 30 жилийн дараа нийслэлийн удирдах албан тушаалд ажиллахад мөн л ижил дүр зурагтай байна. Одоо бид энэ асуудлыг шийдэлгүйгээр дараагийн үеийнхэнд шилжүүлэх үү. “Та нар шийдээрэй, бид чадсангүй” гээд үлдээх үү.

Тиймээс Улаанбаатар хот дараагийн хөгжлийн түвшинд зайлшгүй гарах ёстой. Хэрэв томоохон төслүүд олон нийтийн дунд маргаан, хардалт дагуулж байгаа бол Засгийн газар, холбогдох яамд нь өөрсдөө хариуцаж хэрэгжүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, Зам, тээврийн яам Туулын төслийг авч хэрэгжүүлж болно.

Харин хууль зөрчсөн эсэхийг хууль хяналтын байгууллага л тогтооно. Хэдэн хүн талбай дээр зогсоод, нотлох баримтгүйгээр хэн нэгнийг хууль зөрчсөн гэж буруутгадаг байдлаа зогсоох хэрэгтэй. Нийслэлийн удирдлагуудыг шалгаж болох ч бүтээн байгуулалтууд нь тогтвортойгоор үргэлжлэх ёстой ” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна