Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн “Шар давааны ам” гэдэг газар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 14:42 цагт хээрийн түймрийг 17:00 цагт цурамд оруулж, өнөөдөр (2026.04.22)11:00 цагт бүрэн унтраалаа.
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын V багийн “Духангийн-Ар” гэдэг газар өнөөдөр (2026.04.22) 11:10 цагт гарсан хээрийн түймрийг 11:47 цагт цурамд оруулж, 13:30 цагт бүрэн унтраалаа.
Ихэнх нутгаар хуурайшилт ихтэй, ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул хүн бүр сонор, сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг ОБЕГ-аас уриалж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна