Сүүлийн жилүүдэд Солонгос улсыг зорих гадаадын жуулчдын урсгалд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байна. Урьд өмнө нь K-pop, K-drama-гийн нөлөөгөөр аялал жуулчлал давамгайлж байсан бол өнөөдөр K-Beauty, K-Clinic буюу гоо сайхны үйлчилгээ шинэ чиг хандлага болж, жуулчдын гол зорилго болон өөрчлөгдөж байна.Өндөр хөгжилтэй технологи, мэргэжлийн нарийн үйлчилгээ, харьцангуй боломжийн үнэ зэрэг нь Солонгосыг гоо сайхны аяллын төв болгон тодруулж байгаа юм.
Олон эмнэлгүүд дундаас онцгойрч буй сонголт VandS Clinic нь энэхүү шинэ чиг хандлагын дунд онцгойлон анхаарал татаж буй эмнэлгүүдийн нэг болоод байна.Тус эмнэлэг нь Солонгос даяар 50 гаруй салбар, Япон улсад 3 салбартай бөгөөд жилийн 365 хоног амралтгүй ажилладаг өргөн сүлжээтэй. Үйл ажиллагааны тогтвортой байдал, хүртээмжийн хувьд гадаад, дотоодын үйлчлүүлэгчдийн итгэлийг татаж байна.

Мөн оригинал бүтээгдэхүүн, баталгаат төхөөрөмж ашиглан үнийн хөөрөгдөлгүй, ил тод үнээр үйлчилгээ үзүүлдэг нь тус эмнэлгийн онцлог хэмээн үнэлэгдэж байна.
Арьс, гоо сайхны өргөн хүрээний үйлчилгээ
Тус эмнэлэгт орчин үеийн технологид суурилсан арьс, гоо сайхны олон төрлийн үйлчилгээ хийгддэг байна. Үүнд:
Лифтинг, чангаруулах эмчилгээ
(Ultherapy, Thermage зэрэг төхөөрөмжөөр арьс татах, унжилт багасгах)
Арьс цайруулах, пигментацийн эмчилгээ
(Pico laser, toning технологиор нөсөө толбо, арьсны өнгө жигдрүүлэх)
Батга болон сорвины эмчилгээ
(лазер болон нөхөн сэргээх эмчилгээ)
Skin booster, тарилга
(Rejuran, collagen booster зэрэг арьсны гүн чийгшил, уян хатан чанарыг сайжруулах)
Филлер, ботокс
(нүүрний хэлбэр засах, үрчлээ багасгах)
Биеийн хэлбэржүүлэлт, өөх задлах эмчилгээ
(Onda lifting зэрэг технологиор биеийн галбир сайжруулах)
Нөхөн төлжүүлэх болон мэс заслын үйлчилгээ
Мөн тус эмнэлэгт зөвхөн арьсны эмчилгээ бус дараах дэвшилтэт үйлчилгээ, мэс заслууд хийгддэг байна:
Үүдэл эсийн (stem cell) эмчилгээ
Арьсны нөхөн төлжилтийг дэмжих, хөгшрөлтийн шинж тэмдгийг бууруулах, арьсны чанарыг дотроос нь сайжруулах зорилготой орчин үеийн эмчилгээ
Гоо сайхны мэс засал
(нүдний давхраа, хамар, нүүр таталт, өөх соруулах, хөхний мэс засал гэх мэт)
Хувь хүний онцлогт тохируулсан, байгалийн харагдах үр дүнг чухалчилдаг
Үс суулгах мэс засал
Үсний халцарлыг засах, хөмсөг, сахал зэрэг хэсгийн үсийг сэргээх орчин үеийн технологид суурилсан үйлчилгээ
Эдгээр нь зөвхөн гоо сайхны үр дүнгээс гадна хувь хүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготой цогц үйлчилгээ болж байна.

Олон улсын үйлчлүүлэгчдийн урсгал нэмэгдэж байна. Сүүлийн үед тус эмнэлгийг зорих гадаадын үйлчлүүлэгчдийн тоо тогтмол өсөж, Солонгосын гоо сайхны үйлчилгээ олон улсын хэмжээнд эрэлт илүү нэмэгдсээр байна.
Солонгос болон олон улсын үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ Монгол Улсаас зорин ирэх үйлчлүүлэгчид ч өсөж байгаа бөгөөд VandS эмнэлгийн сөүлийн 5 салбарт Монгол хэлний орчуулагч ажилладаг нь үйлчилгээ авахад илүү хялбар нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн гадаад үйлчлүүлэгчдэд зориулсан тусгай зөвлөгөө, үйлчилгээ хөгжсөн нь анхаарал татаж байгаа юм.Олны танил эрхмүүдийн сонголт болжээТус эмнэлгийг Монголын зарим олны танил эрхмүүд зорин үйлчлүүлдэг тухай мэдээлэл байна. Үүнд жүжигчин Дөлгөөн, Туяа, Баярмаа, дуучин Хишигдалай тэргүүтэй зэрэг өөр олон уран бүтээлчид очиж үйлчлүүлсэн нь ажиглагдаж байна.
K-Beauty аялал цаашид ч өсөх хандлагатай
Ийнхүү K-Beauty чиг хандлага эрчимжихийн хэрээр Солонгосын гоо сайхны салбар зөвхөн дотоодын биш, олон улсын хэрэглэгчдэд чиглэсэн томоохон зах зээл болон тэлж байна.
Гоо сайхны үйлчилгээ нь аяллын шинэ шалтгаан болж, Солонгосыг зорих жуулчдын урсгалд бодит нөлөө үзүүлж буй энэ үед VandS зэрэг эмнэлгүүд уг чиг хандлагын төвд байсаар байна.
Доорх холбоосоор эмнэлэгтэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авч, цаг захиалан үйлчлүүлэх боломжтой байна.
https://linktr.ee/vandsmongolia
Вэб сайт: https://mn.vandsclinics.com/
Утас: +8210-8695-8868
Фэйсбүүк: https://www.facebook.com/vandsmongolia
Инстаграм: https://www.instagram.com/van

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна