Монголоос анх удаа дэлхийн гурав дахь том арбитрын шүүхэд хуульч Х.Наранбулаг ажиллахаар болжээ

А.Булганчимэг
2026/04/20

Хуульч Х.Наранбулаг нь Хонгконгийн Олон Улсын Арбитрын шүүхийн Сонгон шалгаруулалтын хорооны 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр Хонгконгийн Олон Улсын Арбитрын шүүхийн арбитрчаар томилогджээ.

Х.Наранбулаг нь тус олон улсын арбитрын шүүхийн анхны монгол арбитрчаар томилогдсон бөгөөд Хонгконгийн Олон Улсын Арбитрын Шүүх нь Ази тивийн тэргүүлэх, дэлхийн гурав дахь том олон улсын арбитрын шүүх бөгөөд тус арбитр нь үндэстэн дамнасан корпорацууд, олон улсын хөрөнгө оруулагчид болон өндөр үнийн дүн бүхий комплекс олон улсын маргаануудыг хянан шийдвэрлэдэг дэлхийн хамгийн нэр хүндтэй арбитрын шүүх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна