Морьт харвааны адууг хулгайлсан залууст мөнгө угаасан хэмээн яллах дүгнэлт үйлджээ

Admin
2026/04/14

Монголын үндэсний морьт харвааны тамирчдын унадаг 18 агтыг хулгайлсан хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрынхан шалгаж дуусжээ.

Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б гэсэн таван хүнийг 2025 оны зургаадугаар сарын 6-7-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутаг, Богд хан уулын Жаргалантын ам орчимд идээшилж байсан адууг тууж, Эмээлт дэх мал нядалгааны газарт худалдан борлуулсан хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. 

Тэдэн дээр нэмж махны ченж Ч.У гэх эрийг яллагдагчаар татсан бөгөөд уг зургаан хүнд Эрүүгийн хуулийн 17.12-2-1, 17.12-2.2 дахь хэсгийн олон тооны мал бүлэглэж хулгайлсан, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх заалтыг үндэслэн тус дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна