Гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч Ормузын хоолой нээгдээгүй, Израил ливаныг бөмбөгдөж байна

Admin
2026/04/09

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ, Иран хоёр долоо хоногийн хугацаатай эвлэрэхээр тохиролцсон гэж зарласнаас нэг хоногийн дараа Ормузын хоолой урьдын адил хаалттай, харин Израилын тал Ливаны өмнөд хэсэгт цохилт өгсөн хэвээр байгааг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулжээ.

АНУ хоёр долоо хоногийн хугацаанд гал зогсоохоор тохиролцсон гэж мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа Израил Ливаны өмнөд хэсэгт цуврал цохилт өгсөн байна. Ираны дэмжлэгтэй “Хезболла” бүлэглэлийн байршилд цохилт өгч байгаа гэж Израилын цэргийнхэн мэдэгджээ. Энэ цохилтын улмаас 254 хүн амиа алдаж, 1100 хүн шархадсан байна.

Хоёр долоо хоногийн хугацаанд гал зогсоохоор тохиролцох үед Иран Ливанд цохилт өгөхөө зогсоохыг шаардаж байв. Харин эвлэрэх тохиролцоо нь Ливанд хамаарахгүй гэж АНУ, Израил мэдэгдэж байгаа юм.

Түүнчлэн эвлэрлийн гол нөхцөл нь Ормузын хоолойг нээх байсан ч энэ замаар нэг хоногийн хугацаанд цөөхөн хөлөг онгоц нэвтэрсэн байна. Мөн Ираны Исламын хувьсгалын харуулуудын корпус зөвшөөрөлгүйгээр нэвтрэх гэж оролдсон хөлөг бүрийг устгана гэж сүрдүүлсэн хэвээр байгаа аж.

Эх сурвалж: ВВС

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна