Монголын циркчид үнэ төлбөргүй тоглолт Сүхбаатарын талбайд зохион байгуулна

Admin
2026/04/08

Монголын циркчид, циркийн хамтлаг, продакшнууд нэгдэн Сүхбаатарын талбай дээр долоо хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна. Тоглолтууд дөрөвдүгээр сарын 22-ноос эхэлж, өдөр бүр гурван удаа тоглоно.  

“Циркийн 7 хоног” арга хэмжээг энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний циркийн урлагийг олон нийтэд ойртуулах, хүүхэд залуучуудад сурталчлах зорилготой аж. Үзэгчид акробат, уран нугаралт, илбэ, алиалагчийн үзүүлбэр зэрэг циркийн олон төрлийн гайхамшигт үзүүлбэрийг нэг дороос үнэ төлбөргүй үзэх боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна