Н.Учрал: Төрийн албан хаагчдыг ажлын 5 өдрийн нэг өдөрт нь зайнаас ажиллуулна

Admin
2026/04/08

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг 13.00 цагаас танилцуулна.

Тэгвэл хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал "Төрийн албан хаагчдыг тайлангаас чөлөөллөө" хэмээн мэдэгдэв. Тодруулбал, тэрбээр "Төрийн бүх шатны удирдлагуудыг албан хаагчдаас тайлан нэхдэг байдлыг халлаа.

Төрийн албан хаагч ажлын 5 өдрийн нэг өдөрт нь зайнаас ажиллуулах

Төрийн албан хаагчийг амралтын өдрөөр ажиллуулахгүй байх

Төрийн албаны сул 3000 орон тоонд хүн авахгүй байх" үүргийг Яам, Аймаг, нийслэл, дүүрэг бүх шатны удирдлагуудад өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна