Сарны дэргэд хүрсэн "Artemis II" багийн сансрын нисэгчид хүн төрөлхтний дэлхийгээс хамгийн хол зайд хүрсэн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Америкийн гурав, Канадын нэг сансрын нисэгчээс бүрдсэн тус баг дэлхийн дагуулыг зургаан цагийн хугацаанд тойрсныхоо дараа буцах юм. Сарыг тойрч эхлэхээсээ цаг хүрэхгүй хугацааны өмнө тэд 1970 оны дөрөвдүгээр сард "Apollo 13" багийн тогтоосон өмнөх дээд амжилт болох 400,171 км зайг давсан бөгөөд дэлхийгээс улам холдож, өмнөх дээд амжилтыг 6,600 орчим километрээр ахиулжээ. "Artemis II" баг сарны гадаргаас 6,550 км зайтай нэг бүтэн тойрсныхоо дараа дэлхий рүүгээ буцах юм. Тэдний дэлхий рүү буцах аялал 4 хоног үргэлжилж Баасан гарагт Номхон далайн усанд газардахаар төлөвлөжээ. Энэ удаагийн аяллаар цуглуулсан мэдээлэл нь 2028 онд саран дээр буух дараагийн аялалд ашиглагдана гэж мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна