УИХ-ын хаврын чуулган өчигдөр нээлтээ хийсэн. Үүнтэй зэрэгцэн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор өгөөд буй юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор маргааш 14 цагт УИХ ээлжит бусаар хуралдана. Хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг танилцуулах юм.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Нэрс тодорхой болоогүй, Засгийн газарт хамтарч буй намуудтай зөвшилцөнө" гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна