Энэтхэг Улсын Дели хотод 2026 оны гуравдугаар сарын14-ний өдөр зохиогдох 50 км-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор баг тамирчид Эх орноосоо мордлоо. Багийн бүрэлдэхүүнд багийн ахлагч МХАХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Батболд, дасгалжуулагчаар МХАХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Өнөрбаяр, МҮОНРТ-ийн спортын сэтгүүлч Д.Баярсайхан явж байна. Харин марафонд ОУХМ О.Оюун-Эрдэнэ, ОУХМ Б.Сарангуа, ОУХМ Д.Бадамхатан, ОУХМ Б.Номин-Эрдэнэ нар оролцох юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна