Засгийн газраас 1 дүгээр сарын 28-нд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд өгсөн 30 хоногийн хугацаа энэ долоо хоногийн Баасан гарагт дуусгавар болно.
Энэ хугацаанд тэрээр эрчим хүчний салбарын гүнзгийрсэн алдагдлыг нөхөх, үнэ тарифыг үе шаттайгаар нэмэгдүүлэх замаар эдийн засгийн чадамжийг сайжруулах төлөвлөгөөг бэлэн болгох үүрэг хүлээсэн юм. Мөн өвлийн оргил ачааллыг давах менежмент, шинээр баригдаж буй эх үүсвэрүүдийн ажлыг эрчимжүүлэх, салбарын техникийн шинэчлэлийг хэрхэн санхүүжүүлэх зэрэг суурь асуудлуудыг шийдвэрлэх гарцыг танилцуулах ёстой.
Хэрэв энэ Баасан гарагт бодитой шийдэл, тодорхой тооцоолол танилцуулж чадахгүй бол сайдын албан тушаалтай холбоотой хариуцлагын асуудал хөндөгдөж магадгүй юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна