"Би өвөө, эмээгийнхээ гал дээр төрж, өссөн галын зээ нь” хэмээн өөрийгөө тодорхойлох Хумбагарын Батмэнд бол дуу хоолойгоороо төдийгүй үзэл бодлоороо ялгардаг уран бүтээлч. Түүний үгэнд омог бардамнал гэхээсээ илүү үндэс угсаа, өв соёлоо хамгаалах хариуцлага, дотоод итгэл үнэмшил нэвт шингэсэн байдаг гэхэд хилсдэхгүй биз ээ.
Түүний уран бүтээлийн мөн чанар ч энэ үзэлтэй нь салшгүй холбоотой. Өв соёл, уламжлал, монгол хүний ахуй сэтгэлгээг агуулсан өгүүллэгүүд хийгээд сошиал дахь байр суурьнаас үүнийг харж болно. “Би л энэ өв соёлын тухай дуугарахгүй бол өөр хэн дуугарах вэ?” гэсэн асуулт бол түүний уран бүтээлийн дотоод хөдөлгөгч хүч.
Сошиал орчинд идэвхтэй байж, үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэг нь ч үүнтэй холбоотой. Тэрээр дуугарахдаа шүүмжлэлээс эмээдэггүй. Учир нь түүний хувьд соёл гэдэг ганц хүний өмч биш, харин үе дамжин уламжлагдах ёстой үнэт өв. Хэрэв хэн нэгэн түүнийг авч явахгүй бол мартагдаж мэдэх учраас тэр өөрийгөө энэ цаг үеийн нэгэн “галын сахиул” хэмээн ухамсарладаг бизээ.
Өв соёлынхоо тухай дуугарч яваа Хумбагарын Батмэндтэй ярилцсан “Mycareer” ярилцлагын хөрөг нэвтрүүлгийг хүргэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна