Сар шинийн баяраар хил хаах хуваарь

Admin
2026/02/12

“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд Талууд дипломат шугамаар дараах зохицуулалтыг тохирсон билээ. Энэ дагуу: 

  • Монгол Улсын цагаан сар, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1,2,3-нд буюу хоёрдугаар сарын 18,19,20-ны өдөр
  • БНХАУ-ын Хаврын баяр, билгийн тооллын шинийн 1,2,3-нд буюу 2026 оны хоёрдугаар сарын 17,18,19-ний өдөр тус тус Монгол, Хятадын хилийн боомтууд түр хаана.

Мөн "Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн дагуу Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар дараах зохицуулалтыг харилцсан тохирсон. Энэ дагуу: 

  • Монгол Улсын цагаан сар, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1,2,3-нд буюу хоёрдугаар сарын 18,19,20-ны өдөр
  • ОХУ-ын Эх орончдын өдөр буюу хоёрдугаар сарын 23-ны өдөр Монгол, Оросын хилийн боомтууд түр хаана. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна