КАЗАХСТАНЫ ГАВЬЯАТ АРХИТЕКТОР РУСТАМБЕКОВ СЕРИК ИСАЕВИЧТЭЙ ХАРХОРУМ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТИЙН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Admin
2026/02/12

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайд С.Энхболд Бүгд Найрамдах Казахстан Улсын гавьяат архитектор Рустамбеков Серик Исаевичийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтад үнэтэй санал, зөвлөмж өгөхөөр хүрэлцэн ирсэн Казахстаны архитекторуудад талархал илэрхийлж, Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улс түүх, соёл, уламжлалын хувьд ойр, харилцан итгэлцэлд суурилсан найрсаг харилцаатай улс орнууд болохыг онцлов.

Хоёр улс 1992 оны 01 дүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хот байгуулалтын салбарт хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлж ирснийг тэмдэглэлээ.
Мөн Астана хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын сайн туршлага, хэрэгжилтийн явцад тулгарч байсан хүндрэл, авсан сургамжийг хэлэлцэж, тэдгээрийг Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгах боломжийн талаар санал солилцов.

Уулзалтын төгсгөлд хамтын ажиллагааны үр дүнд эртний нийслэл Хархорум хотын түүх, соёл, орчин үеийн хот байгуулалтын уялдааг хангасан, олон улсын жишигт нийцсэн хот болон дахин сүндэрлэн босно гэдэгт итгэл төгс байгаагаа талууд илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна