Ховд аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгээс ИТХ-ын дарга З.Эрхбаярыг огцруулахыг шаардсан албан бичгээ Ардчилсан намын бүлгийн дарга Л.Энхбаярт гардуулан өгчээ. Ээлжит бус хуралдааны товыг 7 хоногт багтаан зарлуулах шаардлага хүргүүлсэн байна.
Сонирхуулахад Ерөнхий сайд Г.Занданшатар аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон ИТХ-ын дарга нартай өргөтгөсөн хуралдаан хийх үеэр Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр нь Халзанбүрэгтэйн хайгуулын лицензийг эсэргүүцсэн иргэд болон Хөшөөтийн уурхайн тээвэрчдийн тухай ярихдаа "Торгох шийтгэл сул байна" гэж үзэн, шийтгэлийг чангатгахыг хүссэн нь иргэдийн эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэн, Ховд аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг эсэргүүцэж эхэлсэн.
Улмаар ИТХ-ын дарга З.Эрхбаярт хариуцлага тооцон, албан тушаалаас нь огцруулах шаардлагаа хүргүүлсэн байна. Харин З.Эрхбаяр нь аймгийн иргэдтэй хийх уулзалтын үеэр "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатарын шаардлагын дагуу уучлал хүссэн байдаг.


Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна