Төгрөгийн евро, рубль, юаньтай харьцах сарын дундаж ханш суларчээ

Admin
2026/01/20

Монголбанкнаас зарласан төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш өнгөрсөн оны 12 дугаар сард 4155.07 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 575.5, өмнөх сарынхаас 26.4 төгрөгөөр суларлаа.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр дээрх хугацаанд төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 3549.18 төгрөг болж, өмнөх мөн үеийнхээс 131.3 төгрөгөөр суларсан бол өмнөх сарынхаас 22.5 төгрөгөөр чангарчээ.

Түүнчлэн, төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 45.26 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 12, өмнөх сарынхаас 0.8 төгрөгөөр, мөн төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 503.91 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 34.5, өмнөх сарынхаас 1.5 төгрөгөөр суларсан байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна