ГИХГ-ын дата мэдээлэлтэй 8 нөөтбүүк алдагдсан хэргийг хурандаа Н.Ууганбаяр дарга нуун дарагдуулжээ

Admin
2026/01/08

     Гадаадын иргэн харьяатын газрын нууцын өндөр зэрэглэлийн буюу гадаад болон дотоод иргэдийн мэдээлэл хадгалагдаж байсан найман ширхэг нөөтбүүк алдагдсан онц ноцтой хэрэг гарчээ. Тухайн хэрэг өнгөрсөн 12 сард гарсан гэх бөгөөд одоогийн байдлаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст эргүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Алдагдсан гэх олон тооны нөөтбүүкийг тус байгууллагын АЙТИ хариуцан ажилладаг ажилтан хулгайд алдагдсан гэж мэдээлж байсан ч үнэн хэрэг дээрээ барьцаалан зээлдүүлэх газарт мөнгөөр өгсөн байсан гэх. Уг мэдээллийн дагуу тус байгууллагаас яаралтай мэдээлэл хадгалж байсан гэх серверт нэвтрэх эрх бүхий нөөтбүүкүүдийг авах гэсэн боловч тал нь олдохгүй байгаа аж. 

Гадаадын иргэн харьяатын газрын дотоод бүх мэдээлэл болон тусгай мэдээлэл хадгалдаг байсан ажлын тоног төхөөрөмж нь Үндэсний аюулгүй байдлын нууцын зэрэглэлтэй мэдээллийг алдсан байж болзошгүй байна. 

Мөн энэхүү хэргийг одоогийн байдлаар олон нийтээс нуусан мэдээлэл задруулахгүй байх чиглэлийг тухайн газрын дарга, хурандаа Н.Ууганбаяр үүрэгджээ. 

        Ажлын хариуцлага алдсан хурандаа Н.Ууганбаяр нь ЭЦА-ны даргаар ажиллаж байсан бөгөөд 2020 оноос хойш Гадаадын иргэн харьяатын газрын даргаар томилогдон өнөөдрийн хүртэл ажиллаж байгаа билээ. Тэрээр ЭЦА-нд даргын суудалд байхдаа тухайн үеийн Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Г.Тэмүүжингийн нялх амраг Б.Сарангэрэлийн асуудлыг олон нийтэд дэлгэсэн илчлэгдэж байсан түүхтэй нэгэн. 


7
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
38.91.102.24
2026/01/08
0
0
Улсын хөрөнгө болохоос энэ хүний хөрнгө биш яагаад засаг төр хариуцлага тооцохгүй байгаад ба ямар ашиг байна
Хариулах
146.70.244.178
2026/01/08
0
0
Манаа 10 жилийн хүүхэд байна аймар баяжсан юм билээ хөрөнгийг нь шалгах хэрэгтэй!!! 10 жилийн уузалтаар хүний эхнэр татаж чангаасан сурагтай байсан чих ууганаа
Хариулах
91.134.34.45
2026/01/08
0
0
Ene Lalar Yu ch hiij medee hun Dee. Tsatsaa dahin ergen irk bolohgui hun….
Хариулах
67.213.114.91
2026/01/08
0
0
ГИХарьяатыэ газар аймар бэлгийн дарамттай газар ш дээ. Жишээ нь энэ хүн…. Аймар хүн
Хариулах
149.22.90.176
2026/01/08
0
0
Засгийн газрын сул тал нь энэ мэт нөхдүүд ш дээ. Занданшатар, Энхбаяр 2 зайлууулаачээ шалгалл оруулаач ээ
Хариулах
146.70.244.178
2026/01/08
0
0
Энэ хүн яаж одоог хүриэл ажилаад байгаа юм бол? ЭЦАгдаагийн дарга байхдаа ажлаа хийж чадахгүй хөөгдөөд явсан хүн.
Хариулах
202.126.88.199
2026/01/08
0
0
No way
Хариулах
108.147.173.14
2026/01/08
0
0
Наад муу хулгайчаас их л пм гарна даа Үл бүтэх нөхөр дээрээс нь бас даралттай доод албан тушаалтнуудаа ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг гэсэн
Хариулах
59.153.113.241
2026/01/08
0
0
Шууд шоронд шаа
Хариулах
103.57.92.92
2026/01/08
0
0
$50k-aar xyataduudiig oruulax xuuli batluulax geed chadaagui. Xuuliguigeer mungu avch baaxan xyataduudiig oruulj dee. Tegeed notebookuud ni alga bolj dee. Mongol iim l uls daa.
Хариулах