АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп “Гренланд АНУ-ын хяналтад орохгүй тохиолдолд дэлхий аюулгүй байж чадахгүй” хэмээн мэдэгдсэн талаар Inquirer агентлаг мэдээллээ.
Тэрбээр уг байр сууриа Европын зарим удирдагчидтай хийсэн харилцааны үеэр илэрхийлсэн бөгөөд Гренланд нь геополитикийн хувьд стратегийн өндөр ач холбогдолтой, ялангуяа Орос, Хятадын нөлөөнөөс хамгаалах чухал бүс нутаг гэж тайлбарлажээ.
Трампын хэлснээр, АНУ тус бүс нутагт бүрэн нөлөөгөө тогтоох нь дэлхийн аюулгүй байдлын асуудалтай шууд холбоотой бөгөөд энэ нь зөвхөн эдийн засгийн бус, цэрэг-стратегийн зорилготой алхам аж.
Харин Гренландийн удирдлагууд өмнө нь хэд хэдэн удаа “манай нутаг дэвсгэр худалдах, шилжүүлэх асуудал огт байхгүй” хэмээн мэдэгдэж, тусгаар тогтнолын байр сууриа хатуу илэрхийлсээр ирсэн юм.
Энэхүү мэдэгдэл нь олон улсын түвшинд шүүмжлэл дагуулж, Европын орнууд АНУ-ын ийм байр суурийг бүс нутгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн болгоомжилж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна