Мандал сумын Засаг дарга Д.Хадбаатар нүүрсний наймаанаас мөнгө завшсан байж болзошгүй хэргийг Сэлэнгэ аймгийн АТГ-ын хэлтэс шалгаж байна

А.Булганчимэг
2026/01/07

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Д.Хадбаатар “Мандал энерго” Дулааны цахилгаан станц төрийн өмчит компанийн даргаар ажиллаж байхдаа нэг тонн нүүрс дутамд 72000 төгрөгийг хувьдаа завшсан талаар мэдээллийг Иргэн Н.Батнасан 2025 оны есдүгээр сард АТГ-т өгч шалгуулжээ. 

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг бид өмнө нь иргэн Н.Батнасанаас тодруулга авч, шууд дамжуулсан . Тэгвэл тус иргэний өргөдлөөр холбогдох этгээдэд АТГ-т хэрэг нээн шалгаж байгаа аж. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-ын эрх бүхий албан тушаалтан Мандал Энерго" ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байх хугацаандаа бусад аж ахуй нэгжид давуу байдал олгон зах зээлийн үнээс өндөр үнээр нүүрс худалдан авалт хийж, Шинжлэх ухаан технологийн их сургуульд суралцах төлбөрийг байгууллагын төсвөөс гаргуулан авч хохирол учруулсан үйлдэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг нээж, шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна