МСНЭ-ээс жил бүр зохион байгуулдаг хэвлэл мэдээллийн салбарын “Ган Үзэг-2025” тэргүүн наадмын Хэвлэл мэдээллийн салбарын шилдэг бүтээл номинацийн сайтын шилдэг бүтээлийн эзнээр ASU.MN сайтаас бэлтгэн хүргэсэн “П.Батчулуун эмчийн хэргийн үнэн учир хаана үлдэв” эрэн сурвалжлах нэвтрүүлэг шалгарлаа. 2023 оны найман сарын 6-ны өдөр харамсалтай осол гарснаас үүдэн нэг иргэн амь насаа алдсан. Харин хүн дайрч алсан жолоочийн хэрэг хаагдаж, донорын хэлэлцээр хийж 10 хүний амь аврах гарцыг нээсэн хүний их эмч П.Батчулуун 2,6 жилийн ялыг шүүхээс сонсож, хоригдсон билээ. Ингээд Asu.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч У.Уранцэцэг хэргийн араас эрэн сурвалжилж олон нийтэд үнэнийг ил тод болгож мэдээлснээр 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн улсын дээд шүүх түүнийг цагаадгасан юм. Ийнхүү энэ бүтээл нь” Ган Үзэг-2025” наадмын сайтын шилдэг бүтээлээр шалгарлаа
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна