Хорт хавдартай нөхрийнхөө элэгний донор болохоор шийдсэн бүсгүйн хайрын түүх

Admin
2025/12/08

Нөхрийнхөө элэгний донор болохоор шийдсэн энэ бүсгүйг Ц.Ариунжаргал гэдэг. Түүний  нөхөр Ц.Оргилсайхан анх цус алдаж эмнэлэгт хандан, нарийвчилсан шинжилгээгээр элэгний хатуурлын 4 дүгээр шат гэж  оношлогджээ. Түүний эхнэр Ц.Ариунжаргалын биеийн байдал донорын шаардлага хангаж буй эсэхийг тогтоохын тулд олон шинжилгээ, үнэлгээ хийгдсэн бөгөөд эцсийн дүгнэлт эерэг гарсан байна. Тэрээр нөхрийнхөө элэгний донор болох шийдвэрийг гаргахад эргэлзэх зүйл огт байгаагүй. Үрсийнхээ аав, хайртай ханьтайгаа элэг бүтэн амьдрах шийдвэрийг ямар ч хүн ийм шийдвэр гаргах байх гэсэн юм. 

                                                              ТЭД ХАНИЛАН СУУГААД 18 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ

Гурван хөөрхөн хүүхдийн хамт амьдардаг энэ хосууд хүүхдийн байгууллагад ажилладаг. Эхнэр Ц.Ариунжаргал нөхөртэйгөө анх танилцсан түүхээ бидэнтэй хуваалцлаа. Тэрбээр, “Би анх найзуудын зугаалгаар явахдаа нөхөртэйгөө танилцаж байсан. Бид найзуудтайгаа Дарханд очиход тэр минь биднийг тосож байв. Манай нөхөр надаас найман насаар ах л даа. Гэвч байгаа байдал нь яг хүүхдээрээ, их хөнгөн, хөгжилтэй, эерэг хүн шиг санагдсан. Тэгээд бид түүнээс хойш танилцаад дасаад хамтдаа байж, гурван хүүхдийн эцэг эх болсон. Нөхөртэйгөө анх танилцаж байхад ойр орчмын хүмүүс ихэнх нь таньдаг, их хүндэлдэг байсныг нь хараад биширсэн. Тэгээд манай нөхөр Дарханд жилд бүр шинэ жилээр өвлийн өвгөн болоод 27 жил болж байна. Энэ жил өвчний улмаас өвлийн өвгөн болж чадсангүй. Би багадаа л өвлийн өвгөнөөс бэлэг авч үзээгүй болохоор өвлийн өвгөнөөс бэлэг авах юмсан гэж дандаа боддог байсан. Гэтэл нөхөр минь өвлийн өвгөн болж таарсан. Мөн би багадаа зусланд явж үзээгүй болохоор зусланд явах юмсан гэж боддог байсан. Гэтэл мөн л нөхөр минь зусланд ажилладаг тэгээд бид дандаа хамт зуслан явдаг болж таарсан. Бид хоёрыг найзууд маань “Гоё юм аа дандаа хамтдаа явдаг” гэж хэлдэг. Ингэж хэлтэл нь бид дандаа хамтдаа л байсан байна” гэв.


                                                     Ц.ОРГИЛСАЙХАН: ЁСТОЙ Л НАДАД ЗАЯАГДСАН ХАНЬ МИНЬ БАЙЖ

Харин түүний нөхөр Ц.Оргилсайхан: Ёстой л надад заяагдсан хань минь байж. 18 жил хамтдаа амьдрахдаа зовлон, жаргал, баяр, гуниг бүхий л үед хамт байсан. Өвдөөд ч хамт л байна. Хагалгааны дараа бид хоёр нэгэн бие болох нь хэмээсэн юм.

Хүүхдийн инээд цалгисан дуу хууран дунд ажилладаг хосууд маань сэтгэлийн хүчээр л энэ өвчнийг давж гарна даа,  харин ч бид азтай. Донор яг хажууд байна, Монгол улс элэг шилжүүлэн суулгах хагалгааг маш сайн хийдэг төдийгүй хагалгааны төлбөрийг улсаас хариуцна. Харин хагалгааны өмнөх шинжилгээ болон хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээний 2 хүний төлбөр 70 орчим сая төгрөг болно. 200,300 сая төгрөгийн хагалгааны дэргэд 70 сая төгрөг бага мөнгө юм шиг боловч хурааж хуримтлуулсан зүйгүй бидний хувьд их мөнгө. Хагалгааны дараах эмчилгээгээ сайн хийлгэхгүй бол өвчин дахидаг, хагалгаа үр дүнгүй болдог гэсэн. Тиймээс 3 хүүхэдтэйгээ биднийг элэг бүтэн амьдрахад ард түмэн минь туслаач хэмээсэн юм.


Элэгний хорт хавдрын сүүлийн шат гэж оношлогдсон Ц.Оргилсайханыг эхнэрийнх нь донороор Монголд эмчлэх боломжтой гэж байсан юм. Гэтэл энэхүү ярилцлагыг хийснээс хоёр хоногийн дараа эмч нарын зөвөлгөөний хурлаар Ц.Оргилсайханыг Монголд эмчлэх боломжгүй гэдэг хариу өгчээ. Ийнхүү тэд өвчний оношоо БНХАУ-ын Хөх хотын эмнэлэгт хүргүүлэхээр болсон тул эмчилгээний зардал одоогоор тодорхойгүй байна.

Монголын нэгэн гэр бүлийг элэг бүтэн амьдрахад дэм болох хандивын аянд нэгдэхийг хүсвэлта доорх дансанд сэтгэлийн хандиваа илгээгээрэй. Таны илгээсэн хандив мянга дахин үржих болтугай. Данс: Хаан банк 5046282098 IBAN 50000500 Ц.Ариунжаргал /Эхнэр, донор/

 

 


2
angry
0
care
0
haha
1
liked
9
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна