“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ”-ИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Admin
2025/06/20

“Монголын хөрөнгийн бирж” ХК -аас санаачлан хамтран зохион байгуулж буй тус нээлттэй өдөрлөг нь иргэдийн санхүүгийн боловсрол тэр дундаа хувьцаа, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулагдана.

Нээлттэй өдөрлөгт “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК оролцож хөрөнгийн зах зээлийн тухай ойлголт, Засгийн газрын үнэт цаас, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа, өмч хувьчлалын цэнхэр тасалбар болон иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч үнэт цаасны зах зээлийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлж иргэдэд үйлчлэх юм.
Өдөрлөг Соёл спортын цогцолборын "Ёл" танхимд 2025.06.24-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдах тул иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна