2025 оны 11 дүгээр сарын 17-ноос 11 дүгээр сарын 26-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.
18-21-нд нийт нутгаар цаг агаар тогтуун өдөртөө хүйтний эрч сулрах боловч, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Хур тунадас: 19-нд Хэнтийн уулархаг нутгаар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 19-нд тал, хээрийн нутгаар, 22, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 26-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 18-21-нийг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -12...-17 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -7...-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7...-12 градус, өдөртөө +2...-3 градус, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн байна. 22-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 23-нд цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 22-23-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
18-22-нд хүйтний өдөртөө суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-23 градус, бусад хэсгээр -12...-17 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна. 23-наас хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор -24..-29 градус, бусад хэсгээр -18...-23 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна