ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар тамгаа гардан авч, ажилдаа орлоо

Admin
2025/11/06

Монгол Улсын Засгийн Газрын 2025 оны 11 сарын 05-ны өдрийн ээлжит хуралдаанаар Ц.Батбаатарыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томиллоо. Засгийн Газрын тогтоолыг ЗГХЭГ-ын дэд дарга Ц.Одхүү гардуулж, Ц.Батбаатар байгууллагын тамга, тэмдгийг хүлээн авч, албан ёсоор ажилдаа орлоо. Энэ үеэр ЭМДЕГ-ын удирдлагын багтай уулзаж, байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцон ярилцлаа. Ялангуяа ЭМДС-гийн нөхцөл байдал, сангийн үйл ажиллагааг сайжруулах, ил тод, үр ашигтай байдлыг хангах, цаг үеийн шинжтэй яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлуудад анхаарч ажиллахаа онцоллоо.

Ц.Батбаатар нь МУИС-ийн Олон Улсын харилцааны сургууль, Шихихутуг хууль зүйн их сургууль, БНХАУ-ын Санхүү, эдийн засгийн их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч, Олон Улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй. Санхүү, эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй, Татварын мэргэшсэн зөвлөх юм. Тэрээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт Нийгмийн салбарын хэлтэс, Бодлого төлөвлөлтийн хэлтэст тус тус мэргэжилтэн, Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн байнгын хорооны ажлын албаны референт, Төсвийн байнгын хорооны ахлах зөвлөх, Хуулийн газрын ахлах зөвлөх, Дотоод аудитын албаны дарга, Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн дарга, Хууль зүйн дүн шинжилгээний хэлтсийн дарга, Менежментийн газрын дарга, Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд даргаар тус тус ажиллаж байсан.

Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна