Хэргийн нотлох баримт цуглуулах, бэхжүүлэхэд алдаа гарсан гэж үзэн ҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнд холбогдох хэргийг прокурорт буцаажээ

Admin
2025/11/04

ҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2025.11.03/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болсон билээ. 

Шүүхээс Т.Дүүрэнд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Ингэхдээ хэргийн нотлох баримт цуглуулах, бэхжүүлэхэд алдаа гарсан, өмгөөлөгч нарын саналд дурдагдсан зарим зүйлсийг хүлээн авч шийдвэрлэжээ. 

Прокуророос Т.Дүүрэнд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байсан юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна