Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо/ҮБХ/-ны ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Дээрх хуралдаанаас Ардчилсан намын шинэ даргыг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрмээрээ нэр дэвшүүлэн, сонгохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ шинэ даргыг наймдугаар сарын 31-нд тодруулан сонгохоор төлөвлөөд байна. ҮБХ-ны өнөөдрийн хуралдаанаас намын шинэ даргад нэр дэвшигчийг бүртгэх 15 хүний бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулах хороог байгуулна.
Ардчилсан намын даргад нэр дэвшигч нь дөрвөн жил ҮБХ-ны гишүүнээр ажилласан байх гэдэг шаардлага тавигдаж буй. Тус намын гишүүдийн хувьд шинэ дарга нь нам дотроо эв нэгдлийг хангасан, хоёр нүүргүй, 2027, 2028, 2032 оны сонгуулиудад Ардчилсан намыг дараалан ялалтад хүргэж чадах, хүчтэй лидер байх ёстой гэдэг цензур тавьж байгаа юм.
Чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн хувьд УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялагдал хүлээж, сэхээнд орсон байсан намыг 2024 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцуулж парламентад 42 суудалтай болгож, сонгогчдоос 50 хувийн санал авч чадсан улс төрийн хүчин болгож чадсаны зэрэгцээ ард иргэдийн Ардчилсан намд итгэх итгэлийг дээшлүүлж, рейтингээрээ улс төрийн хүчнүүдээс хамгийн дээгүүрт бичигдэх болсон амжилттайгаар албаа хүлээлгэн өгч байна.
Иймээс шинэ даргад маш том үүрэг хариуцлага ирэх болж буй. Одоогийн байдлаар Ардчилсан намын даргад УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нар өрсөлдөх болсноо мэдэгдээд байгаа.
Сэтгэгдэл (4)