Нэрт орчуулагч, СГЗ Го.Аким НОЙР БУЛЧИРХАЙН ХОРТ ХАВДАР өвчинтэйгээ тэмцэж байна

Admin
2025/08/18

“Зуун жилийн ганцаардал”, “Шашдирын чуулган”, “Өвгөн тэнгис хоёр”, “Цаазын тавцанд”, “Аранзал дарвуулт хөлөг” тэргүүтэй, дэлхийн энтэй олон бүтээлийг монгол хэлнээ гарамгай орчуулсан МУСГЗ, Б.Ринчений нэрэмжит шагналтан, Монголын орчуулгын эвлэлийн болон МСНЭ, МЗЭ-ийн “Утга зохиолын төлөө” шагналт, ЮНЕСКО-гийн соёрхолт, АНУ-ын Сан-Францискод төвтэй Дэлхийн соёл, урлагийн академийн утга зохиолын доктор, профессор Го.Акимд хандив цуглуулж эхэлжээ.

Түүний шавь, нэг салбарын номын нөхөд, дүү нар нь энэхүү хандивын аяныг эхлүүлсэн байна. Г.Аким гуай нойр булчирхайн хорт хавдар өвчнөөр шаналж байгаа тул эмчилгээний зардалд ийн олон нийтээс хандив цуглуулахаар өөрсдөө санаачилсан аж. Нэрт соён гэгээрүүлэгч, номын гүүш Г.Аким нь сүүлийн жилүүдэд хадны сүг зураг судлах томоохон чиглэлд хөл тавиад байгаа. Хэд хэдэн бүтээл ч туурвиад амжсан тэрбээр “Үүнийг л судлахгүй бол би соёлын хүн, сурвалжлагч гэж яваад яах вэ. Магадгүй миний бичсэнийг залуучууд уншаад, хожим дэлгэрүүлж судлах байх” хэмээсэн байна.

Г.Аким гуайн хандивын данс: 530004000-410021303, Худалдаа хөгжлийн банк, Го.Аким



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна