Элсэлтийн Ерөнхий шалгалт энэ сарын 18-21-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулагдаж байна.
Тэгвэл Говь-Алтай аймаг элсэлтийн шалгалтад амжилт үзүүлсэн сурагчдадаа тусгайлан урамшуулал олгож байгаа аж. Тодруулбал, Элсэлтийн шалгалтдаа 800 оноо авсан хүүхэд бүрт нэг жилийн сургалтын төлбөрийг 100 хувь дааж, 750-аас дээш оноо авбал 75 хувь, 700-аас дээш оноос авбал 60 хувийн сургалтын тэтгэлэг олгохоор аймгийн Засаг дарга Г.Чинбат шийдвэрлэсэн байна. Мөн сурагчдаа бэлтгэж амжилт үзүүлсэн багш нарыг 1-7 сая төгөргөөр урамшуулах гэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна