Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 8000 давлаа

Admin
2025/06/19

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар /2025.06.19/ улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 8.455 байна. Мөн гэрээр эмчлүүлж байгаа 1.188эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 682, хавьтал 63.052, нас баралт зургаа байна. Насны бүлгээр нь авч үзвэл 10-14 насны хүүхэд улаанбурхан өвчнөөр их өвдөж байна гэж албаны эх сурвалж онцоллоо. 

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй хүүхдүүд тус өвчнөөр өвдөж байгааг албанынхан анхааруулсаар байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна