2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр буюу зургаадугаар сарын 18-ны өдөр түүх болон англи хэлний хичээлээр эхэлсэн. Харин өнөөдөр /2025.06.19/ хими, газарзүй, нийгэм судлалын шалгалтаар үргэлжлэх юм.
Тэгвэл шалгалт өгч буй сурагчдын гол хэрэглэгдэхүүн болсон Боловсролын үнэлгээний төвөөс тарааж өгдөг балын харандаа дахин асуудал дагуулж байгааг сурагчид хэлж, шүүмжилж байна. ЭЕШ-д өгөхөд ашигладаг балын харандаа нь тест бөглөх явцад амархан хугарч, гарахгүй байх, баллуур нь харандаагаа баллуурдаж чадахгүй зэрэг асуудал өмнөх жилүүдэд гарч, нэлээдгүй шүүмжлэл дагуулж байсан. Тэгвэл уг асуудал энэ жил ч мөн давтагдаж байгаа аж. Сурагчдын мэдээлж буйгаар "Боловсролын үнэлгээний төвөөс тарааж өгдөг балын харандаа нь тест бөглөх явцад үзүүр нь маш амархан хугарч байгаа бөгөөд үзүүрлэж болохгүй дахин дахин үзүүрлэж, цаг алдах явдал ихээр гарч байна. Мөн балын харандааг үзүүрлэх явцад балын хар өнгө нь гар харлуулж, текстийн материалыг хүчингүй болгох, алдаатай унших эрсдэл үүсэж болзошгүй" гэдгийг хэлж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна