2050 ОН ГЭХЭД ТАВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ӨНДӨР НАСТАН БОЛНО

Admin
2025/06/19

2050 ОН ГЭХЭД ТАВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ӨНДӨР НАСТАН БОЛНО

May be an image of 9 people, dais and text

-Монгол Улсын хүн амын бүтцэд томоохон өөрчлөлт орж байна.

-Хөдөлмөрийн насны хүн ам өсөхийн хэрээр улс оронд хүн ам зүйн ногдол ашиг буюу демографийн цонхийг ашиглах урьд өмнө байгаагүй боломж бий болж байна.

-Энэ байдал удаан үргэлжлэхгүй. 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь өндөр настан болох судалгаа гарчээ.

-Хүн амын бүтцэд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор Үндэсний шилжүүлгийн дансыг ашиглах болсон.

-Үндэсний шилжүүлгийн данс (NTA) нь хүн амын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор стратегийн хөрөнгө оруулалт хийхэд чиглэсэн, нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргахад бодит мэдээлэл өгдөг аргачлал юм.

-Тайланд Улс нийгмийн халамжийн тогтолцоогоо оновчтой болгоход анхаарч байгаа бол Филиппин Улс насжилтын стратегийг тодорхой болгоход үндэсний шилжүүлгийн дансыг ашиглах болжээ. Манай улсад ч бодлого, нотолгоонд суурилсан бодит мэдээлэл хэрэгтэй байна.

-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол дахь НҮБ-ын Хүн Амын Сан (UNFPA) хамтран “Эрх тэгш байдал, тэгш оролцоог эрчимжүүлэх нь: Монгол Улсын үе хоорондын ба жендерт тулгуурласан эдийн засгийн асуудал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна