ХЭҮК-оос "Идэвхтэй насжилт: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази, Номхон далайн бүсийн форумыг 2025.06.19-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Үүнтэй холбогдуулан комиссын гишүүн Х.Мөнхзул мэдээлэл өгөв.
Комиссын гишүүн Х.Мөнхзул:
-"Дэлхийн улс оронд ажиллах хүчний хомсдолд орсон. Ялангуа зүүн Өмнөд азийн улсуудад төрөлт буурч ахмадуудын эзлэх хувь эрчимтэй өсч байна. Тухайлбал, 2050 гэхэд Ази номхон далайн бүс нутагт 60-аас дээш насны хүмүүс хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол байна. Монгол Улсад ч мөн ялгаагүй 2050 гэхэд таван тутмын нэг нь ахмад настан болох тооцоолол гарсан. Насжилтын асуудлыг хүний эрх талаас нь харж ирээгүй. Өөрөөр хэлбэл, тэтгэврийнх, халамж хүртэгсэд гэж харж ирсэн. Тиймээс тэдний онцлог, хэрэгцээнд тохирсон бодлого боловсруулах шаардлага бий болоод байна. Насжилтын асуудлаар бие даасан гэрээ байгуулах хэрэгцээ бий. Тиймээс "Идэвхтэй насжилт: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази, Номхон далайн бүсийн форумыг зохион байгуулахаар болсон байна. Монгол Улс ахмадын хуультай цөөхөн орнуудын нэг. Ахмад настны тухай хууль 2024 онд шинэчлэгдсэн. Ахмад настны ажил эрхлэлтийг дэмждэг болоод байна. 65 насанд хүрээгүй өөрөө хүсэлт гаргаагүй бол ажиллах боломжийг бүрдүүлсэн" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна