Элсэлтийн шалгалт дуустал гурван хоног зам засварын ажлыг зогсоолоо

Admin
2025/06/18

Элсэлтийн шалгалт өнөөдрөөс /2025.06.18/ эхэлж байгаатай холбогдуулан НЗДТГ-аас зам засварын ажлуудыг түр зогсоож, зам хаахгүй байх шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, Элсэлтийн шалгалт зургадугаар сарын 18-21 хүртэл үргэлжилнэ. Үүнтэй холбогдуулан гурван өдөр  нэг ч зам хаахгүй бөгөөд эдгээр өдрүүдэд төлөвлөсөн бүх зам засварын ажлуудыг хойшлуулсан байна.

Шалгуулагчид шалгалтад оролцохдоо дараах бичиг баримтыг бүрдүүлэн авчрах шаардлагатай. Үүнд:

  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах хүчинтэй баримт бичиг
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Шалгалтад хоцрох, бичиг баримтаа гээх зэрэг асуудал гаргахгүй байхыг холбогдох албаныхан онцгойлон анхааруулж байгаа юм. Элсэлтийн шалгалтын үеэр шалгалтын төвүүдэд аюулгүй байдал, хяналт шалгалт өндөр төвшинд зохион байгуулагдаж, шалгуулагчдын эрх ашгийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна