“Монгол хаан“ төслийн баг байт харвааныханд 10 морь хандивлажээ

Admin
2025/06/18

Наадмын бэлтгэлд байсан байт харвааны 18 тооны адууг энэ сарын 7-ны өдөр хулгайлж, улмаар бойнд өгч нядлуулсан харамсалтай хэрэг гарсан. Морьдоо алдсан "Намнаа" академийн үүсгэн байгуулагч Н.Алтанхуяг болон, Үндэсний морьт харвааны үүсгэн байгуулагч Б.Болдбаатар нарт олон арван моринд хайртай монголчууд морь хандивлаж байгаа. Тэгвэл энэхүү хандивт "Монгол хаан" буюу "Тамгагүй төр" төслийн хамт олон нэгдэж, 10 морь хандивлажээ.

"Намнаа" академийн үүсгэн байгуулагч Н.Алтанхуягийн мэдээлснээр эдгээр 10 морины 5-ыг нь Намнаа академид, 5-ыг нь Б.Болдбаатарт хандив болгон өгч байгаа юм байна. Хандивын морьдийг өчигдөр "Монгол хаан" жүжгийн гол дүр, жүжигчин Г.Эрдэнэбилэг хүлээлгэн өгсөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна