Живж байсан хүүг аврах гэж ус руу ороод өөрөө эндсэн харамсалтай хэрэг гарчээ

Admin
2025/06/17

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн “Шинэ гүүр” гэдэг газар “Сэлэнгэ” иргэд усанд осолдсон гэх дуудлага өчигдөр буюу зургаадугаар сарын 16-ны өдрийн 19:05 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн 36 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн харьяат иргэн 9 настай хүүг Сэлэнгэ мөрөнд живж байхад нь аврахаар ороод өөрөө живсэн харамсалтай хэрэг гарсан байна.

Аврагчид уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 3 метрийн гүнээс цогцсыг 20:46 цагт олж, гаргасан байна. Иймд урин дулааны улирал эхэлж, иргэд гол усанд ихээр ордог тус анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна