154-р сургуулийн 8г ангийн н.Алтанцоож багштай сурагчид, МСҮТ-ийн 2-р курсийн оюутнууд хамтран Богдхан ууланд уугиж байсан утааг олж унтраан, гал гарахаас сэргийлжээ

Admin
2025/06/16

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч О.Есөн-Эрдэнэ, Б.Ариунболд нар өнөөдөр /2025.06.16/ 154-р сургуулийн 8г бүлгийн н.Алтанцоож багштай сурагчид, Гандигийн мэргэжил сургалтын 2-р курсийн оюутнууд хамтран дархан цаазат Богдхан ууланд уугиж байсан утааг олж унтрааж гал гарахаас сэргийллээ.

Богдхан уулын хамгаалалтын захиргааны зүгээс сэтгэл гаргаж тусалсан хүүхдүүддээ баярласан талархснаа илэрхийлье. Зарим нэг хариуцлагагүй иргэний тамхины иш хаясанаас уг утаа гарсан байна. Ийм иргэд татсан тамхины ишээ бүрэн унтрааж, зориулалтын хогийн саванд хийж байхыг анхааруулж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна