​МАН-ын Бага хурал өнөөдөр болж дараагийн Ерөнхий сайд хэн байх талаар ярилцана

Admin
2025/06/06

МАН-ын Бага хурал өнөөдөр /2025.06.06/ 11.00 цагт хуралдана.

Уг хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах Бага хурлын товыг гаргана. Дараагийн Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор томилох хуультай.

Өөрөөр хэлбэл, ирэх долоодугаар сарын 3-ны өдрөөс өмнө шинэ Ерөнхий сайдыг томилох ёстой. Гэсэн ч энэ хугацаанд томилж чадахгүй бол УИХ-ын тухай хуулийн 34.3.2, 34.3.3-т заасны дагуу Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна