D-Petition буюу цахим өргөдлийн сайтад "Хүүхдийн мөнгийг болиулж, сургууль цэцэрлэг шинээр барих багш нарын цалин нэмэх асуудалд зарцуулах" талаар дөрвөн өдрийн өмнөөс буюу /2025.06.01/-ээс гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Санал хураалт дуусахад 26 өдөр үлдсэн бөгөөд одоогийн байдлаар 109 иргэн дэмжиж гарын үсгээ зуржээ.
Иргэн Б.Баасандорж энэхүү өргөдлийг санаачилсан бөгөөд тэрбээр "Жил бүр 8 их наяд төгрөг (2000 сургууль барих мөнгө) хүүхдийн 100 мянган төгрөгт зарцуулж байхаар жил бүр сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж багш нарын орон тоо, цалинг нэмэгдүүлэх боломжтой" хэмээн үзжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна