Агаарын хөлгөөр шүршигч багаж, дрон ашиглан ойн хөнөөлт шавжийг устгаж эхэллээ

Admin
2025/06/05

Ойн хөнөөлт шавжийг агаарын хөлгөөр үүргийн шүршигч багаж, дрон ашиглан микробиологийн аргаар устгах ажлыг 227.8 мян.га талбайд хийхээр төлөвлөн ажилдаа оржээ.

Энэ ажлыг улсын төсвийн хөрөнгөөр Горхи-Тэрэлж БЦГ-ын ойн санд 2000 га талбайд, Богдхан уулын ДЦГ-ын ойн санд 3000 га талбайд хийж гүйцэтгэнэ.

Горхи-Тэрэлж БЦГ-ын ойн сангийн 2000 га талбайд 2025 оны 6-р сарын 4-нөөс хийж эхэлсэн бөгөөд гүйцэтгэгч байгууллагаар ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй “Гранд Форест” ХХК, агаарын хөлгийн үйлчилгээ үзүүлэгч “Томас Эйр” ХХК, микробиологийн бэлдмэл үйлдвэрлэгч “Шим” ХХК-иуд ажиллаж байна гэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна