Таван ханатай залгаа хоёр гэр шатаж, 1 том хүн, 4 хүүхэд нас барсан харамсалтай хэрэг урд шөнө гарсан байна.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 05-ны өдрийн 01:36 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход таван ханатай залгаа 2 гэр шатаж байсныг унтраажээ. Уг гал түймэрт тус хаягт оршин суугч 1 том хүн, 4 хүүхэд өртөж нас барсан байна. Өдгөө тус хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс болон холбогдох албаныхан шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна