Г.Амартүвшин:"ТЭЦ-3" ДЦС одоогоор Эрчим хүчний яамны харьяалалд байгаа. Би хариуцлагаас зугтаагүй

Admin
2025/06/04

"Эрчист Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин:

Засгийн газраас Эрчим хүчний салбарын 27 компанийн 66 хувь нь "Эрчист Монгол" ХХК-нд шилжинэ гэсэн тогтоол гарсан. Хуулийн дагуу тухайн компанийн ТУЗ хуралдаж, "Эрчист Монгол" ХХК 66 хувийг нь эзэмшинэ гэдэг өөрчлөлт оруулах ёстой. Үүний дараа Засгийн газар батлах ёстой юм. "ТЭЦ-3" ДЦС одоогоор Эрчим хүчний яамны харьяалалд байгаа. Би хариуцлагаас зугтаагүй. Хоёр сарын хугацаанд ажиллахад энэ салбарт маш том реформ хэрэгтэй гэдэг маш тодорхой харагдаж байна. Энэ салбар 3.5 их наядын орлоготой хэр нь 75 тэрбум төгрөгийн л ашигтай ажиллаж байгаа.

2024 оны сүүлээр цахилгааны үнэ нэмсэн тулдаа алдагдал бага гарсан. Дулааны үнэ нэмэхийг нэгдүгээр сарын 1 хүртэл хойшлуулсан. Үүний үр дүнд цаашид нөхцөл байдал хүндэрч, алдагдал их гарна гэлээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна